Факсаар баримт бичиг явуулах, хүлээн авах

2015-05-15,
 Факсаар баримт бичиг явуулах, хүлээн авах
1. Албан бичиг, захидлыг факсаар дамжуулах буюу хүлээн авахдаа дараах 
шаардлагыг баримтална. Үүнд: 
а/ факсаар дамжуулж буй баримт бичиг /бичвэр, зураг, хүснэгт/ нь А-4 форматын 
цаасан дээр хар өнгөөр хэвлэсэн, хэмжээний хувьд 5-аас илүүгүй хуудастай 
байна. 
б/ факсаар явуулж байгаа баримт бичгийн утга агуулга, хэл найруулга, мэдээллийн 
нууцлал, аюулгүй байдлыг боловсруулсан ажилтан болон холбогдох нэгжийн 
удирдлага хариуцна. 
в/ нууцлах шаардлагатай, мөн “албан ажлын хэрэгцээнд” гэсэн тэмдэглэгээ бүхий 
баримт бичгийг факсаар явуулахыг хориглоно.
г/ байгууллагын хаягаар ирсэн факсыг зөвхөн бүртгэлийн журналд бүртгэн, хүлээн 
авсан өдөрт нь холбогдох хэлтэс, нэгжийн ажилтанд гарын үсэг зуруулж, 
шилжүүлнэ. д/ гадаад хэл дээр ирсэн факсыг орчуулахгүй бөгөөд гадаад руу факс 
явуулахдаа шаардлагатай тохиолдолд түүний монгол орчуулгыг бичиг хэрэгт 
үлдэх хувьд нь хавсаргаж болно. 
е/ факсаар явуулж буй бичгийн хуудсыг дараахь байдлаар дугаарлана. 
Жишээ нь: хуудас 
5-3 5 – нийт хуудасны тоо 
3 – тухайн хуудасны дугаар болно.
бичсэн: munkhbayr төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax